Thursday, July 15, 2010

Уг нь ийм л юм байгаа ш дээ /Educare - гаргаж ирэх/

Би дөнгөж саяхан 11-р ангиа төгссөн л дөө. Одоо хүүхэд залуучуудын дунд яг яс хичээлээ хийдэг хүн ховор шүү. Манай ангид л гэхэд талаас бага хувь нь яг хийдэг байх. Бусад нь яагаад вэ? Залхуу гэж үү? Толгой муутай гэж үү? Үгүй юмаа. Зүгээр хичээл биднийг залхаадаг гэх үү дээ. Сургалт гэхээр л бидний дурсамжинд өчнөөн түмэн мэдээллийг уйгагүй тогтоож, шалгалтын өмнө тэднийг давтан давтан цээжилж, амралтын эхний өдөр бүгд мартагддаг санагдана. Үнэндээ явцдаа суралцаагүй хичээлдээ өмнөх нь бэлдэж бэлдэж ороход амжилт гаргах магадлал 20% л байдаг. Олж авсан мэдлэг эмх цэгцтэй л байж түүнийг ашиглана. Номын сангийн номнууд  хэзээ ч энд тэндгүй замбараагүй байдаггүйтэй л адил.

Английн education /боловсрол, гэгээрэл/ гэсэн үг нь латины educare /гаргаж ирэх/-аас гаралтай. Огт өөр чиглэлүүд байгаа биз. Нэг нь оруулах, нөгөө нь  гаргаж ирэх гэсэн эсрэг тэсрэг үгс. Боловсрол олгохын мөн чанарыг эрт дээр үед ч, авъяас чадварыг гаргаж ирж, хөгжүүлэх явдал гэж үздэг байж шүү дээ. Гэтэл өнөөгийн боловсролын тогтолцоо бол хүүхдээс юу ч гаргахгүй, харин энэ хоосон саванд орохгүй болтол нь хийгээд байх хэрэгтэй гэсэн чиглэлтэй байдаг.
Эйнштейн сахалтай эрдэмтэн байсныг та мэднэ дэ тэ? Тэрээр багадаа цээжлүүлж, тогтоолгохыг чухалчилдаг нэгэн сургуульд сурдаг байжээ. Эндхийн арга барил жаалхүүгийн сэтгэлгээний хэлбэрт тохирохгүй байж гэнэ. Багш нар нь түүнийг тэнэг гэж л боддог байж. Харин эцэг нь хүүгийнхээ онцлогийг ажиж мэдээд, хийсвэрлэх сэтгэлгээг хөгжүүлдэг багшид шавь оруулж үүний дүнд Эйнштейний онолч оюун ухаан төлөвшиж чадсан байна. Хэрэв тэр урьдын нөгөө цээжлүүлдэг сургуульдаа сурч байсан бол ирээдүйдээ тэр зүгээр л нэг хүн байх байсан байх.

Орчин үеийн боловсролын систем 2 зарчим дээр тогтож байна. 1-рт, уншиж, бичиж, тоо бодох зэрэг ерөнхий боловсрол олгох, 2-рт, эмч, багш, жолоочийн зэрэг мэргэжлийн боловсрол олгох. Энэ хоёр зарчмыг хослуулах гэж оролдсоор ирсэн уламжлалт систем он жил улирах тутам мухардалд орж буй. Мухардсан системийн олгодог боловсролыг хэн эзэмшинэ гэж хүсэх вэ. Ялангуяа ерөнхий боловсролыг /тэр тусмаа Монголын/ хэн эзэмшин гэж хүсэх вэ? Дунд сургуульд үзсэн алгебр, геометр, хими, физик хүмүүсийн хэдэн хувийнх нь ажил амьдралд хэрэг болсон бол? Ийм л сургалт залуу үеийнхнийг боловсролоос жигшээдэг.

Rich kid, Smart kid гэсэн номыг уншаад үнэхээр үнэн шүү гээд блог дээрээ бичмээр санагдлаалдаа хэхэ. Би арай л үүнийг хожуу уншиж :D

No comments:

Post a Comment